Кейс · Вэб апп · Аудио
CRAZYBAND бол найзуудтайгаа хамтдаа cover дуу бүтээдэг монгол караоке тоглоом. Апп суулгахгүй, бүртгэлгүй: хүн бүр утсандаа өөрийн хэсгээ бичиж, эцэст нь бүх хоолой нэг дор, бүх утсанд зэрэг эгшиглэнэ.

Найзууд нэг дууг хувааж, хүн бүр өөрийн хэсгээ дуулаад, эцэст нь бүгд нэг дор сонсдог тоглоом хэрэгтэй байлаа. Апп суулгахгүй, бүртгэлгүй, утасны браузерт шууд ажиллах ёстой.
Дууг 8 секунд хүртэлх хэсгүүдэд автоматаар хувааж тоглогчдод тараана. Бичлэг бүрийг хөгжимтэй нь sample-ийн нарийвчлалтай тааруулж, төхөөрөмжийн хоцролтыг тооцож засна. Бүх утас серверийн нэг цагаар зэрэг тоглуулж, multitrack тайз дээр холино. Төгсгөлд нь хүссэн хүн reel видеог браузер дотор рендерлэж авна.

Сүүлийн бичлэг орсноос 8 секундийн дараа дуу бүх утсанд серверийн нэг цагаар зэрэг эхэлнэ. Дуучин бүр өөрийн өнгөт track-тэй, бичлэг бүр waveform блокоор харагдана. Хост M/S, дууны түвшин, pan-аар өрөөний миксийг удирдана. Одоо дуулж буй хүн тодорч, үг нь караоке шиг гэрэлтэн дагана.

«Бичих» дармагц нэг такт тоолоод, хөгжим дээр яг тэр хэсгийг бичнэ. Үг нь караоке шиг гэрэлтэж, таны хоолой эх дуучны waveform дээр шууд зурагдана. Автотюн бичлэгийг эвдэлгүй тааруулна.

Дууссан дууг WebCodecs-оор браузер дотор H.264 + AAC MP4 болгож, ихэнх утсан дээр бодит хугацаанаас хурдан рендерлэнэ. Дуучин бүр өөрийн баганатай, үг нь караоке шиг гэрэлтэнэ — серверт видео боловсруулах зардал гарахгүй.
Дараагийнх нь таных
Хэдхэн асуултанд хариулаад илгээ — 24 цагийн дотор холбогдоно.